Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Шанхай -Чангша
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад ШАНХАЙ хотын галт тэрэгний өртөөрүү явж Чанша хотруу хөдөлнө. 21:40-06:52. Энэ өдөр унтлагын галт тэргэнд хононо.
Аяллын 2 дах өдөр. Жанжиажэ
Өглөө 06:52 цагт Хунан мужийн нийслэл Чаншад хотод буугаад Жанжиажэ хотруу хурдны замаар явна. Өдрийн хоолондоо ороод “Жанжиажэгийн сүнс” гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Аялалаа дуусгаад орой буудалдаа орж амарна.
Аяллын 3 дах өдөр. Жанжиажэ – Алтан ташуур
Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Жанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн, Алтан ташуурын горхи Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсээр зугаална.
Нэмэлт төлбөр төлөөд Баофэн нуурын аялал 208 юань/хүн
Аяллын 4 дэх өдөр. Жанжиажэ – Шилэн гүүр
Өглөөний цайгаа уугаад Жажиажэ хотын нутагийн онцлог бараа бүтээгдэхүүн болон цайны дэлгүүрээр орж амталгаа хийн худалдаа хийнэ. Үүний дараа нэмэлт төлбөр төлж хавцлын дунд баригдсан эр зоригийн гүүр гэж нэрлэгдсэн Шилэн гүүрийг үзэх боломжтой. Энэ нэмэлт төлбөрт-240 юань. Орой нь буудалдаа очин амарна.
Аяллын 5 дах өдөр. Жанжиажэ – Чангша – Шанхай
Өглөөний цайгаа уугаад Жанжиажэ хотын торгоны дэлгүүрээр орж худалдаа хийх боломжтой. Үүний дараа нэмэлт төлбөр төлж Шар луугын агуй үзэх боломтой. /228 юань/
Өдрийн хоолоо идээд Чанша хотруу буцна. Чанша хотын галт тэрэгний өртөөнөөс унтлагын галт тэргэнд сууж Шанхай хотруу буцна. Энэ өдөр галт тэргэнд хононо.
Аяллын 6 дах өдөр. Шанхай хотын аялал
Өглөө эрт Шанхай хотод ирнэ.Шанхай хотын аялалдаа гарна.
Оройн Хуанпу мөрнөөр усан онгоцны аялалдаа гарна. Үүний дараагаар буудалдаа очин амарна.
Аяллын 7 дах өдөр. Шанхай – Чөлөөт өдөр
Энэ өдөр аялагчид Шоппинг хийх, Диснейлэнд орох, хотоор зугаалах, гэх мэт олон сонирхолтой зүйлсээс хүссэнээ хийн амрах боломжтой.
Аяллын 8 дах өдөр. Шанхай – Улаанбаатар
Өглөө эрт босож буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шанхай хотын нисэх онгоцны буудалруу явж нислэгийн бүртгэлээ хийлгэн 07:50 цагт онгоцондоо сууж Улаанбаатар хотруу нисээд 12:00 цагт бууснаар бидний дурсамжид аялал өндөрлөнө.