Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид Улаанбаатар төмөр замын төв буудалд 16:00 цагт цуглаж бүртгэлээ хийж гал тэргэндээ сууж 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хонох ба өглөө 7:15 цагт зорьсон газраа хүрнэ.
Аяллын 2 дах өдөр. Замын-Үүд – Эрээн
Замын-Үүдэд очсон даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн орох ба Эрээн хотод очоод буудалдаа байрлана. Үүний дараа чөлөөт цагтай. Буудал: Эрээн хотын Жингтай зочид буудалд бууна. /өглөөний цай байдаггүй/
Аяллын 3 дах өдөр. Эрээн – Хөххот – Чангша
Өглөө эрт цугларан аяллын автобусандаа суун Эрээн хотын нисэх буудал руу явна. Эрээн хотоос Хөх хот руу орон нутгийн нислэгээр ниснэ. Хөх хотод чөлөөт цагтай. Өдөр нь хөтчийн заасан газар цугларан Хөх хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. 16:30 цагт Хөх хотоос нисэн 18:55 цагт Чангша хотод буух ба буудалдаа байрлан амарна.
Аяллын 4 дэх өдөр. Жанжиаже – Тэнгэрийн хаалга
Өглөөний цайны дараа Жанжиажэ рүү хөдлөх ба аяллын автобусаар 5 цаг орчим явна. Өдрийн хоолондоо ороод “Жанжиажэгийн сүнс” гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй аялал жуулчлалын газар юм. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “Диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах зэрэг мартагдашгүй гайхашигт аяллыг хийх болно. Орой нь буудалдаа байрлан амарна.
Аяллын 5 дах өдөр. Жанжиаже – Юанжиажэ
Энэ өдөр бид өглөөний цайгаа дараа Юанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах бөгөөд BaiLong шилэн лифтээр уул руу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. Аяллын дараа оройн хоолоо идээд буудалдаа орж амарна.
Аяллын 6 дах өдөр. Жанжиаже – Тианзи уул – Алтан ташуур
Өглөөний цайгаа уугаад Тианзи уулыг зорино. Тианзи уул нь “Уулын оройн хаан” гэж нэрлэгддэг бөгөөд энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад зэргийг үзэн байгалийн сайханг мэдрэх болно. Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ /76 юань/ зочлох боломжтой. Бүтэн өдөр байгалийн сайханыг үзэн бахадсаны дараагаар буудалдаа тухлан амарна.
Аяллын 7 дах өдөр. Хятад Гранд Каньон – Шилэн гүүр – Чангша
Өглөөний цайгаа уусны дараагаар аялагчид буудлаа хүлээлгэн өгч аяллын автобусандаа суун Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно. Дараа нь Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн Шилэн гүүрийг үзэх бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитектурч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. Үүний дараа өдрийн хоолоо зооглох ба Чангша хот руу хөдөлнө. Чангша хотод буудалдаа байрлан амарна.
Аяллын 8 дах өдөр. Чангша – Хөх хот
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай. Үүний дараа өдрийн хоолоо идээд 15:30 цагт Чангша хотоос нисээд 20:25 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд транзит зочид буудалд байрлаж амарна.
Аяллын 9 дах өдөр. Хөх хот – Эрээн хот – Замын-Үүд
Өглөө 05:00 цагт цугларч автобусаар нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагт нисээд 07:55 цагт Эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд Зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай ба дараа нь 13:00 цагт Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Аяллын 10 дах өдөр. Хөх хот – Эрээн хот – Замын-Үүд
09:20 цагт Улаанбаатарт хотод бууснаар бидний аялал өндөрлөнө.