Жилд ганцхан удаа зарлагддаг 4 хотын аялал
- Улаанбаатар - Анталья - Памуккале - Далян - Истанбул
- Аяллын хугацаа
- 7 шөнө 8 өдөр
- ГАНЦХАН УДАА
- 5-р сарын 11
- Аяллын үнэ
-
Том хүн - 4,600,000₮
Хүүхэд - 3,800,000₮ (2-12 нас)
Хүүхэд - 850,000₮ (0-2 нас) - Хүүхэд буудалд оргүй
- Хөтөлбөрт багтсан зүйлс
- Хөтөч
- Зочид буудал ⭐⭐⭐⭐⭐
- Аяллын унаа
- 2 талын нислэг
- Орон нутгийн нислэг
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол
- Үзвэр үйлчилгээ
- Үзвэрүүд
- Хутган толгойт яст мэлхий
- Хөх хавч
- Дюдень хүрхрээ
- Анталья хуучин хот
- Далайн эрэг
- Усан парк
- Ариун хот - Hierapolis
- Халуун рашаан - Клеопатра
- Дарсны үйлдвэрийн амталгаа
- Египетийн багана
- Усан онгоцны аялал
- Шоппинг
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Истанбул – Анталья
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 10 цаг 15 минутанд Туркийн Истанбул хотыг зорин тив алгасан ниссэнээр аялал эхэлнэ. Нислэг 8 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд Истанбул хотод орон нутгийн цагаар 14 цаг 30 минутанд бууна. Истанбул хотоос Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр 1 цагийн турш нисэн очино. Хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.
- Оройн хоол
Аяллын 2 дахь өдөр. Анталья
Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно. Хотын шигтгээ болсон Дьюдэн хүрхрээ үзнэ. Анталия хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилох болно. Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно. Old town cty буюу хуучин хотоор аялана. Ийнхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 3 дахь өдөр. Анталья
Чөлөөт өдөр /нэмэлт аялалын хөтөлбөр авах боложтой/ * Антальягаас 3 давхар завьтай аялалд гарч, хөөсөн party ,dj show,бүх уух зүйл, үдийн хоол багтсан, усанд сэлэх, хүүхэд хөгжөөх хөтөлбөртэй. Land of Legends аялалд* оролцож, усан парк, үзвэр, дэлгүүр хэсэх боломжтой.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 4 дэх өдөр. Анталья – Памуккале
Өглөөний цайны дараа Памуккале руу хөдөлнө. Замдаа нутгийн ресторанд зооглоно. Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ. Клеопатра залуужуулдаг халуун рашаанд орно. /нэмэлт төлбөртэй/ Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орно
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 5 дахь өдөр. Памуккале – Далян
Өглөөний цайны хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Замдаа туркийн алдартай хоолны газарт зооглоно. Завьнд суугаад нуураар дамжин туркийн хамгийн цэвэрхэн далай эрэг руу очино. Бид энэ хугацаанд дэлхийд ховор тооцогдох цэнхэр өнгийн хавч барих болно. Тухайн эрэгд очсоны дараа далайн том яст мэлхий харна. Орой буудалдаа ирж оройн хоолоо идэж.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 6 дахь өдөр. Далян – Истанбул
Өглөөний цайны дараа Истанбул хотод ирснээр 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм буюу Sultanahmet сүмийг үзэн сонирхоно. Мөн Hagia Sophia сүмийн зочлон сонирхож зургаа даруулан эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, “Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин Hippodrome стадиумаар зочилно. ҮҮний дараагаар Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна. Өдрийн хоолоо амтат зоогтой нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хөтөлбөрийн дараагаар Истанбул хотын 5 одтой зочид буудалдаа очиж амарна..
- Өглөөний цай
- Өдрийн хоол
Аяллын 7 дахь өдөр. Истанбул
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.
- Өглөөний цай
Аяллын 8 дахь өдөр. Истанбул – Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд 16 цаг 30 минутанд нисэн Чингис хаан олон улсын нисэх буудалд 5 цаг 30 минутанд бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.
- Өглөөний цай
Далян хот
Яст мэлхий далайн эрэг гэгддэг Изтузу далайн эрэг нь Далян тосгоноос 13 километрийн зайд оршдог. Зөөлөн шаргал элс, гүехэн тунгалаг уст Изтузу нь 1995 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газар, 2008 онд европын “THE BEST OPEN SPACE”-аар шалгарсан бөгөөд зөвхөн амьтан, байгальд дурлагсдад төдийгүй усанд сэлэгч, наранд шарагчдад зориулсан үзэсгэлэнтэй газар юм. Изтузу далайн эрэг нь 45 сая жилийн настай ховордсон яст мэлхийн үүрлэдэг газар бөгөөд Олон улсын амьтан хамгаалах байгууллага болон бусад байгууллагуудын хяналтанд байдаг. Хутган толгойт яст мэлхий /loggerhead caretta/ 5сард өндөглөдөг бөгөөд 5 сарын аялалд энэ бүхнийг үзэх боломжтой. Нарийн элстэй шавархаг Далян нуур гүехэн шорвог ус нь хөх хавчны амьдрах орчинг бүрдүүлдэг бөгөөд байгальд дурлагсад болон хоол сонирхогчдын анхаарлыг мөн татдаг. Турк улс нь 1954 оны 4-р сарын 6-наас хойш GFCM (Газар дундын тэнгисийн загас агнуурын ерөнхий хороо)-ны гишүүнээр элссэн ба туркийн хууль тогтоомж, орон нутгийн дүрэм журам, олон улсын байгаль орчны агентлагуудын тайлангийн дагуу Далян нуурын орчимд аялагч болон хувь хүмүүс хөх хавч загас барих нь ямар нэг хор хөнөөлгүй гэж үздэг аж.
Истанбул хот
Истанбул бол Босфорын хоолойгоор дамжин Европ, Азийг холбосон Туркийн томоохон хот юм. Хуучин хот нь нэгэн цагт энд захирч байсан олон эзэнт гүрний соёлын нөлөөг тусгасан байдаг. Султанахмет дүүрэгт Ромын үеийн ил задгай ипподром олон зууны турш сүйх тэрэгний уралдааны газар байсан бөгөөд Египетийн обелискууд мөн хэвээр байна. Византийн гайхамшигт Хагиа София нь 6-р зууны үеийн өндөр бөмбөрцөг, Христийн шашны ховор мозайкуудтай.
Анталья хот
Анталья бол дарвуулт завиар дүүрсэн Хуучин боомттой, том зочид буудлуудаар хүрээлэгдсэн далайн эрэг бүхий Туркийн амралтын хот юм. Энэ бол Туркийн Газар дундын тэнгисийн өмнөд хэсэгт, цэнхэр усаараа оюу эрэг гэж нэрлэгддэг гарц юм. Ромын томоохон боомт байсан Анталиягийн үеийн үлдэгдэл хэвээр байна. Эдгээрт МЭ 130 онд Ромын эзэн хааны айлчлалыг хүндэтгэх зорилгоор барьсан Хадрианы хаалга, 2-р зууны үеийн Хидирлик цамхаг, боомтын харууцтай.
Памуккале хот
Памуккале бол Туркийн баруун хэсэгт орших, ойролцоох уулын энгэр дээрх цагаан травертин дэнжээр урсдаг эрдэс баялаг дулааны усаар алдартай хот юм. Энэ нь МЭӨ 190 онд байгуулагдсан эртний Ромын рашаан сувиллын хот Хиераполистой хөрш зэргэлдээ оршдог. Тэндхийн туурь нь сайн хадгалагдсан театр, 2 км үргэлжилсэн саркофаг бүхий оршуулгын газар юм. Эртний усан сан нь газар хөдлөлтийн үр дүнд живсэн Ромын баганаараа алдартай
Денизли хот
Денизли бол Туркийн Эгийн эрэгт орших хот бөгөөд Денизли мужийн төв юм. Энэ хот нь 2022 онд 651,200 хүн амтай, Меркезефенди, Памуккале дүүргүүдийн хот суурин газрын хэсгийг бүрдүүлдэг. Денизли сүүлийн хэдэн арван жилд эдийн засгийн хөгжилд хүрсэн нь гол төлөв нэхмэлийн үйлдвэрлэл, экспортоос үүдэлтэй. Хагас сая орчим хүн амтай, цэцэглэн хөгжиж буй бүс нутгийн нийслэл Денизли нь нэхмэл эдлэл, өвөрмөц хэрээ, маш хурц хумстай кокерел үүлдрээрээ алдартай. Энэ нь Бүүк Мендересын хөндийн дээгүүр, түүхэн худалдааны зам дээр байрладаг бөгөөд эндээс Гүржийн хилийн Догубеязитийн хоорондох 13-р зууны үеийн Селжукийн цуваанууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад багтжээ.
Düden Waterfalls
Дюдень хүрхрээ нь Турк улсын Анталья мужид байдаг бүлэг хүрхрээ юм. Дахин боловсруулах станцын уснаас үүссэн хүрхрээ нь Анталья хотоос зүүн хойд зүгт 12 км (7.5 миль) зайд байрладаг. Тэд доод Дюдень хүрхрээ хадан цохионоос шууд Газар дундын тэнгис рүү урсдаг газар дуусдаг.
The Land of Legend
The Land of Legends бол Туркийн Анталья хотод байдаг зугаа цэнгэлийн парк, усан парк юм. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн доторх худалдааны төв, зочид буудалтай. Энэ бол Туркийн хамгийн том зугаа цэнгэлийн парк юм. Цэцэрлэгт хүрээлэнд “Адал явдалт орон” болон “Инээлтийн Маша ба баавгайн орон” гэсэн хоёр хэсэг байдаг.
Zultaite чулуу
Зултанит бол Туркийн Илбир уулсаас олборлодог эрдэнийн диаспорын төрөл бүрийн эрдэнийн чулуу юм. Энэ нь 1299-1923 онд захирч байсан Османы эзэнт гүрний 36 султаны нэрээр нэрлэгдсэн. Эрдэнийн чулууны өнгө нь гэрлийн эх үүсвэрээс хамаарч өөрчлөгдөж, өдрийн гэрэлд шаргал ногоон, улайсдаг гэрэлд шаргал ягаан өнгөтэй болдог.Туркт Зултанит худалдаж авахдаа олон тооны хуурамч чулуу байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Hierapolis- Pamukkale
Иераполис бол Анатолийн баруун өмнөд хэсэгт орших Фригиа дахь Анатолийн эх дагина Кибелийн Фригийн шашны төвийн суурин дээр баригдсан Грекийн Грекийн хот юм. Энэ нь халуун рашаан, өндөр чанарын ноосон даавуу, будагч бодисоороо алдартай бөгөөд стоикийн гүн ухаантан Эпиктетийн төрсөн газар гэдгээрээ алдартай
Sultanahmet temple
Энэ нь анх 1603-1617 онд Османы эзэнт гүрний Султан I Ахмедийн нэрэмжит Султан Ахмед сүм гэж нэрлэгддэг. Тэрээр 1609 онд барилгын ажлыг эхлүүлсэн тул Султан Ахмед сүм гэж нэрлэжээ. Түүний бунхан сүмийн хойд талд Султанахмет цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байдаг.
Hippodrome of Constantinople
Султанахмет/Истанбул хотод байрладаг Константинополь хотын ипподром нь голдуу сүйх тэрэгний уралдаан болдог нийтийн талбай байсан. Ипподром гэдэг үг нь Грекийн хиппос (морь), dromos (зам) гэсэн үгнээс гаралтай. Константинополь хотын ипподром нь мөн гладиаторуудын тоглоом, албан ёсны ёслол, баяр ёслол, эсэргүүцлийн жагсаал, ялтныг тамлах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байв. Ипподром Ромын (МЭ 203-330), Византийн (МЭ 330-1453), Османы (1453-1922) үед бүгд ажиллаж байжээ.