Аяллын эхний өдөр: Улаанбаатар – Тяньжин
Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 11:30 цагт Тяньжин хотруу ниснэ. Тяньжин хотод 14:00 цагт бууна. Хил гаалиар нэвтэрсний дараагаар хөтөчтэйгөө уулзан буудалдаа очин амарна. Энэ өдөр чөлөөт цагтай тул аялагчид хотоор зугаалах, shopping хийх боломжтой.
Аяллын 2 дах өдөр: Тяньжин – Бэйдайхэ
Өглөөний цайгаа уусны дараа аялагчид аяллын автобусандаа суун торгон элс, шар тэнгисээрээ алдарт Бэйдайхэ хот руу хөдөлнө. 3 цаг орчим явж хүрэх ба Бэйдайхэ хотод очоод Сансар судлалын шинжлэх ухааны музейгээр зочилно. Мөн Бэйдайхэ хотын хамгийн өндөр алсын харагч болох 120м өндөр алсыг харагчид суун Цзиньмэн далайн эрэг болон Бэйдайхэ хотыг бүхэлд нь тольдон харах болно. Үүний дараагаар Бэйдайхэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар очин Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрмийн эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/. Оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.
Аяллын 3 дах өдөр: Бэйдайхэ – Лэ Дао Усан парк
Өглөөний цайгаа уусны дараа Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан паркт өдөржин тоглоно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн тоглоомууд, далайн амьтдын тоглолт, далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.
Аяллын 4 дэх өдөр: Бэйдайхэ – Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид далайн эргээр зугаалах, нэмэлт үзвэр үйлчилгээ авах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж замын алжаалаа тайлна.
Аяллын 5 дах өдөр: Бэйдайхэ -Тяньжин – Шилэн гүүр
Өглөөний цайгаа уугаад Тяньжин хотын зүг хөдөлнө. Замдаа сувдын брэнд дэлгүүрээр зочлох ба Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Мөн тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Тяньжин хотод очин оройн хоолоо идэн буудалдаа байрлан амарна.
Аяллын 6 дах өдөр: Тяньжин хотын аялал
Өглөөний цайны дараа Тяньжин хотын аялалдаа гарна. Тяньжин хотын эртний соёл түүхийг агуулсан гудамж болон “Жижиг Ром” хэмээн алдаршсан Европ загварын гудамжаар зугаалан хотын онцлог, соёл, түүхтэй танилцах болно.
Аяллын 7 дах өдөр: Тяньжин – Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид дэлгүүр худалдааны төвүүдээр орох, нэмэлт үзвэр үйлчилгээ авах зэргээр цагийг өнгөрөөх боломжтой.
Аяллын 8 дах өдөр: Тяньжин – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Тяньжин хот дах Хэпийн дүүрэгт орших Вудадуо-аар зочилно. Тус цэцэрлэг нь Америк, Франц, Итали, Герман, Испани зэрэг барууны хэв маягийг агуулсан Олон улсын архитектурын цэцэрлэг хэмээн алдаршсан юм. Үүний дараагаар нисэх онгоцны буудал руу явах ба 15:00 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисэн 17:40 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
АЯЛАГЧИДЫН АНХААРАХ ЗҮЙЛС: