Аяллын 1 дэх өдөр: Улаанбаатар – Замын-Үүд
УБТЗ-ын төв өртөөнд 16:00 цагт цуглаад галт тэрэг хөдлөхөөс 20 минутын өмнө байраа эзэлнэ. 16.50 цагт Замын-Үүд сум руу галт тэрэг хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
Аяллын 2 дах өдөр: Зам-Үүд – Эрээн – Жанжакоу
Өглөө 07:20 цагт галт тэрэгнээс бууж хил гарах автобусандаа сууна. /Хилийн ачааллаас хамаарч хил гарах хугацаа өөр өөр байна/ Эрээн хотод үдийн цайндаа орсны дараа 14:00 цагт Жанжакоу хотын зүг хөдөлнө. Аяллын хугацаа 4-5 цаг байна. 19.00 цагт Жанжакоу хот дахь WATER WORLD амралтын цогцолборт ирээд оройн хоолондоо орно. Оройн хоол буфет Үүнд: Олон төрлийн зууш, хоол, ус ундаа, кофе гэх мэт зүйлс байх бөгөөд хүссэнээрээ зооглох болно. Аялагчид амралтын цогцолбортой танилцан амралтын танхимд байрлах /саун, душ, рашаан ус, бассейн гэх мэт зүйлүүдэд орон алжаалаа тайлах/ ба аялагч хүсвэл өөрөө зардлаа гарган 200 юанаар буудлын өрөө тусдаа авч болно.
Аяллын 3 дах өдөр: Жанжакоу – Бэйдахэ хотын далайн эрэг
Өглөөний цайгаа ууна. (буфетээр) Жанчхүү хотоос Бэйдахэ хотын зүг 550 км хурдны замаар явж хүрч очно. Оройн хооlоо идээд зочид буудалдаа тухлан амарна. Чөлөөт цагтай учир далайн эргээр зугаалах боломжтой.
Аяллын 4 дах өдөр: Цагаан хэрмийн эхлэл – Лэ Дао Усан парк
Өглөөний цайны дараа Лэ Дао Усан паркын зүг хөдөлнө. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан парк дээр тоглож цагийг гайхалтай өнгөрүүлнэ. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомнууд, далайн амьтдын үзүүлбэр далайн амьтдын жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ. /усан аквариум, алсыг харагч, савлуур, гэх мэт олон сонирхолтой зүйлстэй/ Бэйдахэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан ба 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуанд хүрч очно. Энд Лаолонтоу буюу “Луугийн толгой” хэмээх цагаан хэрэмний эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/. Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Аяллын 5 дах өдөр: Бэйдайхэ – Шилэн гүүр – Бээжин
Өглөөний цайны дараа орон нутгийн сувдны дэлгүүр болон сувдны музейтэй танилцана. Дараа нь Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох Binb TangYu 178м урттай 2.6м өргөнтэй шилэн гүүр үзэж сонирхоно. Тус байгалийн цогцолбор газарт шилэн гүүрнээс гадна усан оргилуур, нуур, жижиг амьтны хүрээлэн байдаг. Шилэн гүүр байгалийн цогцолбор газрыг үзэж танилцаад Бээжин хотын зүг хөдөлнө. Орой Бээжин хотод ирснээр Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр, Усан шоо буюу WATER cube энэ зууны шилдэг байгууламжын гайхамшгийг мэдрэх болно. Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Аяллын 6 дах өдөр: Бээжин – Юнивэрсал студи /Universal Beijing Resort/
Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох UNIVERSAL Studio-д очиж цагийг хөгжилтэй, мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх юм. Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Аяллын 7 дах өдөр: Бээжин – Эрээн
Өглөөний цайны дараа хурдны замаар Эрээн хотын зүг хөдөлнө. Орой Эрээн хотод ирж оройн хоолоо зооглож зочид буудалдаа амарна.
Аяллын 8 дах өдөр: Эрээн – Замын Үүд – Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгсний дараагаар 9 цагт Хөх хотоос Эрээн хотын зүг хөдөлнө. Аяллын автобусаар 5 Цаг орчим яваад Эрээн хотод 13 цагийн үед очих ба аялагчид энэ өдөр буцах тул буцах бэлтгэлээ базаан 14 цагт цуглан автобусандаа суун хил гарна. Ингээд Замын Үүд суманд ирээд хуваарьтай вагон болон унаандаа сууж УБ хотын чиглэлд хөдөлнө.
Аяллын 9 дах өдөр: Улаанбаатар
09.20 цагт Улаанбаатар төв өртөөн дээр ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
АЯЛАГЧИДЫН АНХААРАХ ЗҮЙЛС: