Манжуур хотын аялал
- Улаанбаатар - Манжуур
- Газрын аялал
- 7 хоног бүрийн ПҮРЭВ гарагт
- 5 шөнө / 6 өдөр
- Үнэ - 350,000₮
- Нислэгтэй аялал
- 7 хоног бүрийн ЛХАГВА гарагт
- 3 шөнө / 4 өдөр
- Үнэ - 350,000₮ + Тийз
- Нислэгтэй аялал
- 7 хоног бүрийн БЯМБА гарагт
- 4 шөнө / 5 өдөр
- Үнэ - 400,000₮ + Тийз
- Хөтөлбөрт багтсан зүйлс
- Хөтөч
- Зочид буудал
- Аяллын унаа
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол
- Үзвэр үйлчилгээ
- Үзвэрүүд
- Шөнийн Манжуур
- Хиймэл нуур
- Матрёшка
- Да Ин Шан хуримын ордон
- Шинэ дүүргийн музей
- Манжуур толгой
- 3 улсын урлагийн үзүүлбэр тоглолт
- Шоппинг
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Дорнод аймаг – Хавирга боомт
Улаанбаатар хотоос 12-14 цагийн хооронд хөдөлнө. Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлнө. (Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө автобус хөдлөх цагийг мэдэгдэнэ. Аялал эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна). Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд оройн хоол иднэ. (аялагчид өөрсдөө). Улаанбаатараас Хавирга боомт хүртэл 1 хоногийн аяллыг ая тухтай аяллын автобусанд өнгөрөөнө.
Аяллын 2 дах өдөр. Дорнод аймаг – Манжуур хот
Өглөө 09:00 цагаас хилийн боомт нээнэ. Хоёр улсын Хил гаалиар нэвтрэн. Хилээр нэвтэрсний дараагаар хөтөч тосон авч БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын зүг хөдөлнө. Манжуур хот хүртэл 190км бөгөөд аялагчдын автобусаар явна. Манжуур хотод очоод 3 – 4 одтой буудалдаа байрлана. Үүний дараагаар оройн хоолондоо орно. /Өөрийн сонголтоор амтат хоол, уух зүйлээ сонгох боломжтой. Бүх уух, идэх зүйл үнэгүй./ Оройн хоолны дараагаар Шөнийн манжуур хоттой танилцах аялал эхэлнэ. Манжуур хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн Хиймэл нуурын эргээр алхан, шөнийн Матрёшкаг үзэх болно.
- Оройн хоол
Аяллын 3 дах өдөр. Манжуур хот
Өглөөний цайгаа уусны дараагаар Манжуур хотын Да Ин Шаны хуримын ордон, Шинэ дүүргийн музей, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхох /Такс аялагчид өөрсдөө 1 хүний 68юань/, Манжуур толгой гарч Манжуур хотыг бүхэлд нь тольдон дурсгалын зураг татуулах боломжтой. Үүний дараагаар 18 цагт амтат Орос зоог барингаа Орос, Монгол, Хятадын урлагийн үзүүлбэр үзэх болно. Оройн зоогийн дараа буудалдаа очин амарна.
- Өглөөний цай
- Оройн хоол
Аяллын 4 дэх өдөр. Манжуур хот
Энэ өдөр чөлөөт аяллын өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараагаар Манжуур хотын захаар орон сонирхож худалдаа хийх боломжтой. Оройн 18 цагт Европ оройн зоог барин буудалдаа очин амарна.
- Өглөөний цай
- Оройн хоол
- Өглөөний цай
Аяллын 5 дах өдөр. Манжуур хот – Улаанбаатар хот
Өглөөний цайгаа уусны дараагаар буудлаа хүлээлгэн өгч Манжуур хотоос Улаанбаатарын зүг хөдөлнө. (Зам зуурын хүнсээ бэлдсэн байх). Оройн хоолоо Дорнод аймагт иднэ. (Аялагчид өөрсдөө). Оройн хоолны дараагаар Дорнод аймгаас Улаанбаатар хот руу хөдөлнө.
- Өглөөний цай
Аяллын 6 дах өдөр. Улаанбаатар
6 дах өдрийнхөө өглөөгүүр Улаанбаатар хотдоо ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Нислэгтэй аялалд явж байгаа тохиолдолд:
- Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
- Онгоцны ачаа …кг, гар тээш …кг /тухайн үед мэдэгдэнэ/
- Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой.
- 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
Бусад:
- Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
- Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
- Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
- Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
- Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй. /Халууны улиралд явж байгаа бол/
- Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
- Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
- Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.