Улаанбаатар, 2024 оны 7-р сарын 17 — Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг ITAAS Travel албан ёсоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO)-ны гишүүн байгууллага болсон тухай албан ёсоор мэдэгдлээ.
ITAAS Travel нь Улаанбаатар хотод төвтэй, дотоод болон гадаад аялал жуулчлалыг зохион байгуулах чиглэлээр олон жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй агентлаг юм.
Тус компани нь www.exploremongolia.mn вэб хөтчөөрөө дамжуулан гадаадын жуулчдад Монголын үзэсгэлэнт байгалийг таниулах, соёлын өвөө сурталчлах, чанартай үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг билээ.
Мөн www.itaas.world вэб хөтчөөр дамжуулан гадаадын олон улс руу чанартай, мэргэжлийн аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлдэг.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO) нь 2023 оны Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу байгуулагдсан, тур оператор, аяллын агентлаг, жуулчны бааз зэрэг салбарын байгууллагуудыг нэгтгэсэн ашгийн бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Холбоо нь гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт зөвлөгөө өгөх, салбарын хөгжилд бодлогын түвшинд нөлөөлөх, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиг үүрэгтэй.
ITAAS Travel-ийн гүйцэтгэх захирал О.Амгаланбаяр хэлэхдээ:
“Бид Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн болсноороо салбарынхаа бусад тэргүүлэгч байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллах, туршлага солилцох, Монголын аялал жуулчлалыг дэлхийн түвшинд хүргэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой боллоо. Энэ нь манай үйлчлүүлэгчдэд илүү чанартай, найдвартай үйлчилгээ хүргэх суурь болно. ”Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдаж, аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал алхам болж байна. ITAAS Travel нь цаашид холбооны гишүүнээрээ дамжуулан салбарын сургалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож, Монголын аялал жуулчлалыг дэмжин ажиллах болно.
Гишүүн байгууллагын бүртгэлийг доорх холбоосоор орж шалгана уу.