Хайнан шууд нислэгтэй аялал
- Улаанбаатар - Саньяа
- Аяллын хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
- 6-р сарын 7, 14, 21, 28
-
Том хүн - 2,990,000₮
Хүүхэд - 2,690,000₮ (2-12)
Хүүхэд - 500,000₮ (0-2 нас) - Хүүхэд буудалд оргүй
- Аяллын хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
- 7-р сарын 5, 12, 19, 26
-
Том хүн - 3,190,000₮
Хүүхэд - 2,890,000₮ (2-12)
Хүүхэд - 500,000₮ (0-2 нас) - Хүүхэд буудалд оргүй
- Хөтөлбөрт багтсан зүйлс
- Хөтөч
- Зочид буудал ⭐⭐⭐⭐
- Аяллын унаа
- 2 талын нислэг
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол
- Үзвэр үйлчилгээ
- Үзвэрүүд
- Романс парк
- Атлантис усан парк
- Дарвуулт усан онгоц
- Шилэн гүүр
- Далайн эрэг
- Beauty crown culture
- Сувдын дэлгүүр
- Shopping
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Саньяа
Чингис хаан нисэх онгоцны буудлаас 21:10 цагт Саньяа хот руу шууд нисэх ба Саньяа хотод 02:10 цагт буун буудалдаа очин амарна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид халуун рашаанд орох бассейнд сэлэх зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж замын алжаалаа тайлна.
Аяллын 2 дах өдөр. Саньяа – Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид халуун рашаанд орох бассейнд сэлэх зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж замын алжаалаа тайлна.
- Өглөөний цай
Аяллын 3 дах өдөр. Саньяа – Номхон далайн завьтай аялал
Өглөөний цайны дараа Сувдын дэлгүүрээр зочилно. Мөн Дэлхийн миссийн 53, 54, 55, 57, 60, 67-р тэмцээн зохион явуулсан “Beauty crown culture center” ордны дэргэд очиж дурсгалын зураг авхуулан аяллын дурсамжаа бүтээнэ. Түүний дараагаар задгай далайд гарч дарвуулт завиар аялна. Энэ үед аялагчид маань далай дээр тоглож болох олон экстрем тоглоомоор тоглож хөгжилдөх боломжтой. Орой нь буудалдаа очин амарна.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 4 дэх өдөр. Саньяа – Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөх болно. Дэлгүүр хэсэх, наран шарлагын газар очих, бассейнд сэлэх, нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээнүүдийг аван Саньяа хотоор зугаалах боломжтой.
- Өглөөний цай
Аяллын 5 дах өдөр. Саньяа – Романс парк
Өглөөний цайны дараа Романс парк орох болно. Тус паркт тоглоомын талбайд тоглох, амьд шоу үзэх, амьтны дүрслэлтэй тотем гудамжаар болон халуун орны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, Хайнаны түүх соёлыг агуулсан тосгоныг үзэх болно. Тус парк нь түүх, соёл урлаг, зугаа цэнгэлийг нэг дор мэдрэх боломжтой жуулчдын очих дуртай газруудын нэг юм.
- Өглөөний цай
- Оройн хоол
Аяллын 6 дах өдөр. Саньяа – Атлантис усан парк
Өглөөний цайны дараагаар Саньяа дахь хамгийн том усан парк болох Атлантис усан парк орно. Усан паркт таныг олон олон тоглоом болон үзүүлбэрүүд хүлээж байх болно. /8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, мушгиралдсан төрөл бүрийн хоолойгоор хийлдэг хөвөгчтэй гулсах, олон төрлийн загастай аквариум дундуур гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж алжаалаа тайлах болно.
- Өглөөний цай
- Оройн хоол
Аяллын 7 дах өдөр. Саньяа – Шилэн гүүр
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа суун Ялонг Бэй булангийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэн орон Шилэн гүүрэн дээр гарна. Шилэн гүүр нь 400 метрийн урттай бөгөөд, газраас хамгийн хол цэг нь 100 метрийн өндөртэй. Шилэн гүүрэн дээрээс Ялонг бэй буланг тольдон үзнэ.
- Өглөөний цай
Аяллын 8 дах өдөр. Саньяа – Чөлөөт өдөр
Энэ өдөр Саньяад өнгөрүүлэх сүүлчийн чөлөөт өдөр байх болно. Дэлгүүр, Outlet, зах худалдааны төвүүдээр орон худалдан авалт хийх мөн нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Оройн 23 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Саньяа хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
- Өглөөний цай
- Оройн хоол
Аяллын 9 дэх өдөр. Улаанбаатар
Шөнийн 04:00 – 07:00 цагийн хооронд Улаанбаатар хот руу нэсэж ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
- Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
- Онгоцны ачаа …кг, гар тээш …кг /тухайн үед мэдэгдэнэ/
- Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой.
- 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
- Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
- Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
- Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
- Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
- Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
- Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
- Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
- Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
- Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.