Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид Улаанбаатар төмөр замын төв буудалд 16:00 цагт цуглаж бүртгэлээ хийж гал тэргэндээ сууж 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хонох ба өглөө. Энэ өдөр галт тэргэнд хононо. 07:15 цагт зорьсон газраа хүрнэ.
Аяллын 2 дах өдөр. Замын-Үүд – Эрээн – Хөххот
Замын-Үүдэд очсон даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн орох ба тэндээ аялагчид өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолоо идсэний дараа Хөх хотын зүг аяллын автобусаар ойролцоогоор 470км явна. Хөх хотод очоод буудалдаа байрлан амарна. Маргааш өглөө нь шижилгээ өгөх тул хоолоо сойх шаардлагатай. Шингэн уух зүйлс ууж болно.
Аяллын 3 дах өдөр. Хөххот – Эрүүл мэндийн шинжилгээ
Шинжилгээ өгөхгүй аялагчид өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ба шинжилгээний дараа шинжилгээ өгсөн хүмүүс хөнгөн цайлна. Үүний дараа Өвөр монголын үндэсний музей үзнэ. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.
Аяллын 4 дэх өдөр. Хөххот- Шинжилгээний хариу авах өдөр
Өглөөний цайгаа уугаад эмнэлэгтээ очиж шинжилгээнийхээ хариугаа аван эмчийн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдна. Дараа нь чөлөөт цаг гарах учир аялагчид дэлгүүр худалдааны төвүүдээр орон худалдан авалт хийх боломжтой. Хөтчийн заасан цагт цугларан Хөх хотын халуун саун алжаал тайлах цогцолбор төвд очин замын алжаал ядаргаагаа тайлах болно. Орой нь буфет хоолтой ба цогцолбор газрын амралтын нийтийн зааланд амрах болно.
Аяллын 5 дах өдөр. Хөххот – Эрээн хот
Өглөөний цайгаа уугаад эмнэлэгтээ очиж шинжилгээнийхээ хариугаа аван эмчийн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдна. Үүний дараагаар өдрийн хоолоо идэх ба аяллын автобусандаа суун Эрээн хот руу хөдөлнө. Эрээн хотод очоод буудалдаа байрлан амарна.
Аяллын 6 дах өдөр. Эрээн – Замын-үүд – Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад өдөр 13 цаг хүртэл чөлөөт цаг байх ба зээл дэлгүүрээр худалдан авалт хийх боломжтой. 14 цагийн үед буудалдаа цугларан хил гарах унаандаа суун хил гаалиар нэвтэрсний дараагаар Замын-Үүдээс 18:05 цагийн галт тэргээр Улаанбаатар хот руу хөдөлнө.
Аяллын 7 дах өдөр. Улаанбаатар
Өглөө 09:20 цагт Улаанбаатарт хотод ирснээр бидний аялсан аялал өндөрлөх болно.
Үндсэн үзлэг:
Хэт авиан шинжилгээ:
Эмэгтэйчүүдийн ердийн үзлэг: ердийн лейкорея, TCT шинжилгээ
Үйл ажиллагааны шинжилгээ:
Цусны шинжилгээ:
Шээсний биохимийн шинжилгээ:
Ходоодны үйл ажиллагааны сорил:
Хавдрын маркер:
Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ: Гомоцистеин \HCY\
Үндсэн үзлэг:
Хэт авиан шинжилгээ:
Үйл ажиллагааны шинжилгээ:
Цусны шинжилгээ:
Шээсний биохимийн шинжилгээ:
Ходоодны үйл ажиллагааны сорил:
Хавдрын маркер:
Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ:
Шинжилгээний хариу тайлбар, эмчийн зөвлөгөө
Амбулаторийн үзлэг
Лабораторийн шинжилгээ
Бусад үйлчилгээ
Шинжилгээний хариу тайлбар, эмчийн зөвлөгөө