Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Датун – Утай – Мин гүрний үеийн хот
Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 11:00 цагт Датун хотын зүг ниснэ. Датун хотод 12:40 цагт бууна. Аялагчид аяллын автобусандаа суун цааш хөдлөх ба Хятадын 5А зэрэглэлд багтсан Мин гүрний эхэн үед баригдсан 9 Луут хэрмийг үзэж, Эртний Мин гүрний үеийн хотоор аялан орон нутгийн ресторанд өдрийн хоолондоо орно. Үүний дараагаар Утай уулын бэлд байрлах Шахэ зочид буудалд байрлан оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.
Аяллын 2 дах өдөр. Утай – Тайюань – Утай хийд
Өглөөний цайгаа уусны дараа Манзушир бурхны орон болох Утай хийд рүү аяллын автобусандаа суун хөдөлнө. Утай хийдэд ирснээр Бодиства оргил, Лухон сүм, Шушян сүм, Вуй сүмээр зочлон сонирхох болно. Үүний дараагаар Тайюань хот руу аяллаа үргэлжлүүлнэ. Тайюань хотод 4 одтой зочид буудалд байрлах ба оройн хоолоо иднэ. Оройн хоолоо идээд чөлөөт цагтай учир хөл хөдөлгөөн ихтэй шөнийн гудамжаар зугаалан нутгийн онцлогтой танилцан зугаалах боломжтой.
Аяллын 3 дах өдөр. Тайюань – Fanta Wild
Энэ өдөр Тайюань хотод өнгөрөөх бөгөөд өглөөний цайгаа уугаад Хятадын Диснейлэнд гэгдэх Fanta Wild паркт очин олон төрлийн тоглоом дээр тоглон өдрийг зугаатай өнгөрөөх болно. Тайюань хотын Fanta Wild тоглоомын цогцолбор, соёл амралтын газар нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 40 гаруй томоохон хөдөлгөөнт тоглоом нийт 200 гаруй үзвэр үйлчилгээний газартай ба орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан үзвэрүүд, галзуу хулгана, усан завь, сэдэвчилсэн тоглолтууд зэрэг олон үзвэр үйлчилгээг нэг дор багтаасан парк юм. Орой нь зочид буудалдаа очин амарна.
Аяллын 4 дэх өдөр. Тайюань – Хугуан – Найман булгийн хавцал
Өглөөний цайгаа уугаад аяллын автобусаар Найман булгийн хавцлыг зүг хөдөлнө. Хятадын аялал жуулчлалын 5А зэрэглэлд багтдаг Найман булгийн хавцал нь байгалийн гайхалтай өвөрмөц тогтоцтой газар юм. Уг хавцлын дундуур 8 булгийн гол урсах бөгөөд уг голоор усан завинд суун аяллаа үргэлжлүүлнэ. Геологийн өвөрмөц тогтоц бүхий байршилд, сүрдмээр уулын оргил хавцал дамжин автобус, завь, цахилгаан шат, агаарын машин зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан зүрхэн уулын оргилоор аялана. Мөн далайн түвшнээс дээш 1733 метрт орших Тайхан ууланд 260м -ийн өндөрт цахилгаан шатаар гарах бөгөөд уулын оройгоос дүүжин тээврийн хэрэгсэл буюу cablecar-т сууж 40 минутын хугацаанд байгалийн сайхантай танилцах болно. Найман булгийн хавцалд байрлах буудалдаа буун оройн хоолоо идээд амарна.
Аяллын 5 дах өдөр. Хугуан – Пиньяо – Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний хот
Өглөөний цайны дараа Пиньяо эртний хотын зүг хөдөлнө. Пиньяо эртний хот нь 2700 гаруй жилийн түүхтэй Хятадын 5А зэрэглэлд орсон аялал жуулчлалын маш өвөрмөц эртний соёлын хот юм. Пиньяо хот нь Юань,Чин, Мин гүрний үеийн нутаг дэвсгэр, зохион байгуулалтыг өөрчлөлгүй хадгалж үлдсэн нь аялагчдын сонирхлыг ихээр татдаг эртний хотуудын нэг бөгөөд 1997 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн хот юм. Оройн хоолоо идсэний дараа Пиньяо эртний хотын түүх соёлыг, орчин үеийн шийдэлтэй хослуулсан буудалд тухлан амарна.
Аяллын 6 дах өдөр. Пиньяо – Тайюань – Чөлөөт
Пиньяо эртний хотын гудамжинд олон худалдаа үйлчилгээний газрууд байдаг тул аялагчид өглөөний цайны дараа чөлөөт цагаараа шоппинг хийх боломжтой. Үүний дараагаар аяллын автобусандаа суун Шаньси мужийн нийслэл Хятадын орчин үеийн томоохон хотуудын нэг болох Тайюань хот руу хөдөлнө. Энэ өдөр чөлөөт өдөр байх тул та Тайюань хотын худалдааны төв, зах дэлгүүр зэргээр худалдсан авалт хийж цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Оройн хоолоо идэн буудалдаа байрлан амарна.
Аяллын 7 дах өдөр.Тайюань – Датун – Вэйдү усан парк
Өглөөний цайны дараа Датун хот руу хөдөлнө. Датун хотод ирээд хотын хамгийн том ВЭЙДҮ усан паркт тоглоно. Энэ усан парк нь Хятадын 4А зэрэглэлийн аварга том усан парк юм. Далайн давлагаа, хамгийн өндөр усан гулсуураар гулсан, усан санд тоглож сэлэхээс гадна төрөл бүрийн халуун саунд алжаалаа тайлан амрах болно. Оройн хоолны дараа буудалдаа тухлан амарна.
Аяллын 8 дах өдөр. Датун – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Датун хотын нисэх онгоцны буудалд хүрч 13:40 цагийн нислэгээр нисэн 15:30 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.