Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид Улаанбаатар төмөр замын төв буудалд 16:00 цагт цуглаж бүртгэлээ хийж гал тэргэндээ сууж 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хонох ба өглөө 7:15 цагт зорьсон газраа хүрнэ.
Аяллын 2 дах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь
Замын-Үүдэд очсон даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн орох ба тэндээ аялагчид өдрийн хоолоо идээд Жининь хот руу автобусанд шилжин сууж аяллаа цааш үргэлжлүүлнэ. Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3.30 минут явж Жининь хотод ирнэ. Өвөр монголын хамгийн том 5-н одтой ‘Water World’ УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОРТ байрлаж 18:00-20:30 Оройн хоолондоо орно. /Буфет хоол хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ/ Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.
Аяллын 3 дах өдөр. Жининь – Бээжин
Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино. Бээжин хотод ирж Зуны олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
Аяллын 4 дэх өдөр. Бээжин
Өглөө эртлэн босож цайндаа орсны дараа дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур туннелээр аялж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфиний ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялна. Үдээс хойш 14:00 цагт TeamLab Massless хэмээх газар очно. Нэрээс нь харахад бид хил хязгааргүй “хил хязгааргүй нэг ертөнц” -ийг зорьж байгаа бөгөөд та өөрийнхөө бүтээлийг судалж байгаа мэт мэдрэх боломжтой. Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр зочилж худалдан авалт хийнэ.
*TeamLab түр хугацаагаар засвар хийж байгаа тул оронд нь Дэлхийн парк үзэх болно.
Аяллын 5 дах өдөр. Бээжин
Өглөөний цайны дараа Холливудын алдарт зугаа цэнгэлийн газар болох UNIVERSAL STUDIO цогцолборт очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөнө. Та тус цогцолборт орохын өмнө ус, ундаа, хоол цайг урьдчилан бэлдэж орвол цаг, зардлыг хэмнэх боломжтой байдаг шүү.
Аяллын 6 дах өдөр. Бээжин – Эрээн
Энэ өдөр Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрмээр аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин хөдөлнө. Орой нь Эрээн хотод хүрж, зочид буудалдаа байрлан амарна.
Аяллын 7 дах өдөр. Эрээн – Замын-үүд
Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Аяллын 8 дах өдөр. Улаанбаатар
09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор аялсан аялал өндөрлөнө.
Бээжин
Хятадын хойд хэсэгт орших Хятадын нийслэл Бээжин хот нь 3000 гаруй жилийн түүхтэй Хятадын аялал жуулчлалын төв бөгөөд хэд хэдэн гүрний үед Хятадын нийслэл байсаар ирсэн. Жуулчид Хориотой хот, Тэнгэрийн сүм, Зуны ордон зэрэг Хятадын түүх соёлын хамгийн чухал дурсгалт газруудтай танилцаж, Хятадын цагаан хэрэм зэрэг дэлхийд алдартай дурсгалт газруудаар зочлох боломжтой. Энэ хот нь эртний сэтгэл татам байдлыг орчин үеийн өөрчлөлттэй хослуулан, хөл хөдөлгөөн ихтэй гудамжнууд, эртний хутунгууд, орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудыг үзэж сонирхохоор зочдыг Бээжингийн орчин үеийн болон уламжлалт талыг мэдрэх боломжийг олгодог.
Жининь
Шаньдун мужийн баруун хойд хэсэгт орших Жининь нь түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудыг агуулсан нууцлаг үнэт чулуу юм. Илүү алдартай хөршүүдийнхээ сүүдэрт дарагддаг энэ хот нь Хятадын гүн гүнзгий өв соёл, нам гүм байгальтай танилцахыг хүссэн хүмүүсийн хувьд эрдэнэсийн сан юм.амьдралын түгшүүрээс тайван зугтахыг санал болгодог. Хотын олон тооны цэцэрлэгт хүрээлэн, нуурууд нь тайван алхаж, зугаалгаар явахад таатай орчныг бүрдүүлдэг. Нэмж дурдахад орон нутгийн хоол нь өвөрмөц амт, шинэхэн найрлагатай нь хоол жуулчдад илүү сонирхолтой байдаг. Түүх сонирхогч, байгальд хайртай, эсвэл зүгээр л амар амгалан амралт хайж байгаа эсэхээс үл хамааран Жининьд санал болгох зүйл бий. Соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газар, нутгийн үзэмжийг хослуулсан нь түүнийг судлахад үнэ цэнтэй газар болгодог.