Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Датун – Тяньжин
Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 11:00 цагт БНХАУ-ын Датон хотын руу ниснэ. Датон хотод 12:40 цагт газардах ба тэндээсээ аяллын автобусандаа суун Тяньжин хотруу хөдөлнө. Датон хотоос Тяньжин хот хүртэл 500 км хурдны замаар явна. Тяньжин хотод хүрээд оройн хоолоо зооглох ба үүний дараагаар хотын төвд нь байрлах “Европ гудамж”-аар зугаалж сонирхох болно. Буудалдаа байрлан амарна.
Аяллын 2 дах өдөр. Тяньжин – Бэйдайхэ – shopping
Өглөөний цайны дараагаар Тяньжин хотын Outlet дэлгүүрээр орон худалдан авалт хийх боломжтой. Аялагчид аяллын автобусандаа суун Тяньжин хотоос Бэйдайхэ хотын зүг хөдлөх ба хурдны замаар ойролцоогоор 240км явж хүрнэ. Бэйдайхэ хотод чөлөөт өдөр байх бөгөөд далайн эрэг орчмоор зугаалах, зураг авхуулах зэргээр цагийг өнгөрөөх боломжтой. Оройн хоолоо идсэний дараагаар буудалдаа байрлан амарна.
Аяллын 3 дах өдөр. Бэйдайхэ – Цагаан хэрэм, Усан парк
Өглөөний цайгаа уусны дараа 09:00 – 12:00 Бэйдайхэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар очин Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрмийн эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/. Үүний дараа Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан паркт өдөржин тоглоно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомууд, далайн амьтдын тоглолт, далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ.
Аяллын 4 дэх өдөр. Бэйдайхэ – Шилэн гүүр
Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Мөн тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Үүний дараа чөлөөт цагтай учир та өөрийн хүссэнээр амрах нэмэлт үзвэр үйлчилгээг авах боломжтой.
Аяллын 5 дах өдөр. Бэйдайхэ – Бээжин – Шувууны үүр, Усан шоо
Өглөөний цайгаа уугаад Сувдын дэлгүүр болон брэнд дэлгүүрээр орон худалдан авалт хийх боломжтой. Үүний дараа Бээжин хот руу зорчих бөгөөд Бээжин хот дах Зуны олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолбор зэргийг үзэн, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдэрч дурсгалын зургаа даруулна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.
Аяллын 6 дах өдөр. Бээжин – Universal studios
Өглөөний цайны дараа Холливудын алдарт зугаа цэнгэлийн газар болох UNIVERSAL STUDIO цогцолборт очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөнө. Та тус цогцолборт орохын өмнө ус, ундаа, хоол цайг урьдчилан бэлдэж орвол цаг, зардлыг хэмнэх боломжтой байдаг шүү.
Аяллын 7 дах өдөр. Бээжин – Датун
Өглөөний цайны дараа аялагчид аяллын автобусандаа суун Датон хотыг зорин хөдөлнө. Датон хот хүртэл 350 км явах бөгөөд Датон хотод хүрснээр оройн хоолоо идэн буудалдаа байрлан амарна.
Аяллын 8 дах өдөр. Датун – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Датон хотын нисэх онгоцны буудалд хүрч Хүннү Эйр авиа компанийн онгоцоор 13:40 цагт хөөрч 15:30 цагт Улаанбаатар Чингис Хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөх болно.
Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!