• Нүүр
  • Аяллууд
    • Япон улсын аяллууд
    • Тайланд улсын аяллууд
    • Хятад улсын аяллууд
    • Турк улсын аяллууд
  • Эрүүл мэндийн аяллууд
  • Вилла, Апарт түрээс
  • Бидний тухай
  • Мэдээлэл
  • Холбоо барих
  • Нүүр
  • Аяллууд
    • Япон улсын аяллууд
    • Тайланд улсын аяллууд
    • Хятад улсын аяллууд
    • Турк улсын аяллууд
  • Эрүүл мэндийн аяллууд
  • Вилла, Апарт түрээс
  • Бидний тухай
  • Мэдээлэл
  • Холбоо барих
Explore Mongolia

ТЯНЬЖИН – БЭЙДАЙХЭ аялал

  • Улаанбаатар – Тяньжин – Бэйдайхэ – Тяньжин – Улаанбаатар
  • Аялалд гарах өдрүүд
  • 7 шөнө / 8 өдөр
  • 6-р сарын 27
  • 7-р сарын 04, 18
  • 7-р сарын 11
  • 8-р сарын 01, 08
  • Аяллын үнэ
  • 6-р сарын 27
  • Том хүн - 2,590,000
  • Хүүхэд (2-12нас) – 2,290,000
  • Хүүхэд (0-2 нас) – 500,000
  • 8-р сарын 01, 08
  • Том хүн - 2,790,000
  • Хүүхэд (2-12нас) – 2,490,000
  • Хүүхэд (0-2 нас) – 500,000
  • 7 сарын 11 наадмын хуваарь
  • Том хүн – 2,890,000
  • Хүүхэд (2-12нас) – 2,590,000
  • Хүүхэд (0-2 нас) – 500,000
  • Хөтөлбөрт багтсан зүйлс
  • Хөтөч
  • Зочид буудал
  • Аяллын унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Үзвэр үйлчилгээ
  • Үзвэрүүд
  • Үзвэрүүд
  • Тяньжин Европ гудамж
  • Далайн эрэг
  • Цагаан хэрмийн анхны гарц
  • Усан парк
  • Шилэн гүүр
  • Сувдын дэлгүүр
  • Алсыг харагч
  • Shopping
ТЯНЬЖИН – БЭЙДАЙХЭ АЯЛАЛ
АЯЛЛЫН САНАМЖ, ЗӨВӨЛГӨӨ
ТЯНЬЖИН – БЭЙДАЙХЭ АЯЛАЛ

Аяллын эхний өдөр: Улаанбаатар – Тяньжин

Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 11:30 цагт  Тяньжин хотруу ниснэ. Тяньжин хотод 14:00 цагт бууна. Хил гаалиар нэвтэрсний дараагаар  хөтөчтэйгөө уулзан буудалдаа очин амарна. Энэ өдөр чөлөөт цагтай тул аялагчид хотоор зугаалах, shopping хийх боломжтой.

  • Оройн хоол

Аяллын 2 дах өдөр: Тяньжин – Бэйдайхэ

Өглөөний цайгаа уусны дараа аялагчид аяллын автобусандаа суун торгон элс, шар тэнгисээрээ алдарт Бэйдайхэ хот руу хөдөлнө. 3 цаг орчим явж  хүрэх ба Бэйдайхэ хотод очоод Сансар судлалын шинжлэх ухааны музейгээр зочилно. Мөн Бэйдайхэ хотын хамгийн өндөр алсын харагч болох 120м өндөр алсыг харагчид суун Цзиньмэн далайн эрэг болон Бэйдайхэ хотыг бүхэлд нь тольдон харах болно. Үүний дараагаар  Бэйдайхэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар очин Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрмийн эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/. Оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Аяллын 3 дах өдөр: Бэйдайхэ –  Лэ Дао Усан парк

Өглөөний цайгаа уусны дараа Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан паркт өдөржин тоглоно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн тоглоомууд, далайн амьтдын тоглолт,  далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Аяллын 4 дэх өдөр: Бэйдайхэ – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид далайн эргээр зугаалах, нэмэлт үзвэр үйлчилгээ авах  зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж замын алжаалаа тайлна.

  • Өглөөний цай

Аяллын 5 дах өдөр: Бэйдайхэ -Тяньжин – Шилэн гүүр

Өглөөний цайгаа уугаад Тяньжин хотын зүг хөдөлнө. Замдаа сувдын брэнд дэлгүүрээр зочлох ба Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Мөн тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Тяньжин хотод очин оройн хоолоо идэн буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Аяллын 6 дах өдөр: Тяньжин хотын аялал

Өглөөний цайны дараа Тяньжин хотын аялалдаа гарна. Тяньжин хотын эртний соёл түүхийг агуулсан гудамж болон “Жижиг Ром” хэмээн алдаршсан Европ загварын гудамжаар зугаалан хотын онцлог, соёл, түүхтэй танилцах болно.

  • Өглөөний цай

Аяллын 7 дах өдөр: Тяньжин – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид дэлгүүр худалдааны төвүүдээр орох, нэмэлт үзвэр үйлчилгээ авах зэргээр цагийг өнгөрөөх боломжтой.

  • Өглөөний цай

Аяллын 8 дах өдөр:  Тяньжин – Улаанбаатар

Өглөөний цайны дараа Тяньжин хот дах Хэпийн дүүрэгт орших Вудадуо-аар зочилно. Тус цэцэрлэг нь Америк, Франц, Итали, Герман, Испани зэрэг барууны хэв маягийг агуулсан Олон улсын архитектурын цэцэрлэг хэмээн алдаршсан юм. Үүний дараагаар нисэх онгоцны буудал руу явах ба 15:00 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисэн 17:40 цагт  Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай
АЯЛЛЫН САНАМЖ, ЗӨВӨЛГӨӨ

АЯЛАГЧИДЫН АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Аялагч аяллын даатгал өөрийн хүсэлтээр хийлгэх боломжтой.
  • Хамтрагч байгууллага Travelsim биет эсвэл есим худалдаж авах боломжтой.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол гадаад пасспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ авч явах.
  • Бусдын хүүхдийг дагуулан явах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл олгосон итгэмжлэлийг заавал авч явах /нотариатаар заавал батлуулсан байх/
  • Та шүүх, хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аяллд бүртгүүлэхээс өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйл, нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд аяллын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ, нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүдийн өдөрт өөрчлөлт орох, цуцлагдах магадлалтайг анхаарна уу!
  • Аялагчид байнгын хэрэглэдэг эм, тариагаа аяллын хугацаанд хэрэглэх хэмжээгээр бэлдсэн байх /нэмэлтээр өвдөлт намдаах, гэдэс, ханиад, даралтны гэх мэт эмийг бэлдэх/
  • Зориултын бус талбайд тамхи татахыг хориглоно.Хувь хүн өөрөөс шалтгаалах гарах эрсдэл, хохирлыг зорчигч өөрөө хариуцана.
  • +976 77070022
    + 8610-5110
    + 8610-5710
  • itaasmn@gmail.com
  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон Бюлдинг оффис, 904
Facebook Instagram
  • Аяллууд
  • Вилла, Апарт түрээс
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Аяллууд
  • Вилла, Апарт түрээс
  • Бидний тухай
  • Холбоо барих

МТО-ын гишүүнчлэлийн бүртгэлийг ЭНД дарах болон доорх QR уншуулан шалгана уу.

Screenshot 2026-01-05 121632

Copyright © 2024 ITAAS Travel