Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
УБТЗ-ын төв өртөөнд 16:00 цагт цуглаад галт тэрэг хөдлөхөөс 20 минутын өмнө байраа эзэлнэ. 16.50 цагт Замын-Үүд сум руу галт тэрэг хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
Аяллын 2 дах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь
Өглөө 07:20 цагт галт тэрэгнээс бууж хил гарах автобусандаа сууна. /Хилийн ачааллаас хамаарч хил гарах хугацаа өөр өөр байна/ Эрээн хотод үдийн цайндаа орсны дараа 14:00 цагт Жининь хотын зүг хөдөлнө. Аяллын хугацаа 4-5 цаг байна. 19.00 цагт Жининь хот дахь WATER WORLD амралтын цогцолборт ирээд оройн хоолондоо орно. Оройн хоол буфет Үүнд: Олон төрлийн зууш, хоол, ус ундаа, кофе гэх мэт зүйлс байх бөгөөд хүссэнээрээ зооглох болно. Аялагчид амралтын цогцолбортой танилцан амралтын танхимд байрлах /саун, душ, рашаан ус, бассейн гэх мэт зүйлүүдэд орон алжаалаа тайлах/ ба аялагч хүсвэл өөрөө зардлаа гарган 200 юанаар буудлын өрөө тусдаа авч болно.
Аяллын 3 дах өдөр. Жининь – Хөх хот
Өглөөний цайгаа уусны дараагаар Мини Аватарын зүг хөдөлнө. Мини Аватар дээр ирснээр амьтны хүрээлэн үзэх ба шилэн гүүрэн дээгүүр алхан цагийг зугаатай өнгөрөөх болно. Мини аватар дээрээсээ орой аялагчид цуглан автобусандаа суун Хөх Хотын зүг хөдлөх болно. Хөх хот хүртэл 1 цаг орчим явах ба Хөх Хотод очоод Наобао усан парк хөгжилдөн амрах болно. Оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.
Аяллын 4 дэх өдөр. Хөххот- Шинжилгээ
Шинжилгээ өгөхгүй аялагчид өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ба шинжилгээний дараа шинжилгээ өгсөн хүмүүс хөнгөн цайлна. Дараагаар чөлөөт цагтай учир та энэ өдөр аялагчид дуртай зүйлээ хийх чөлөөт өдөр бөгөөд WANDA PLAZA, OUTLETS MALL зэрэг томоохон дэлгүүрээр хэсэн худалдан авалт хийх боломжтой.
Аяллын 5 дах өдөр. Хөххот – Шинжилгээний хариу – Эрээн хот
Өглөөний цайгаа уугаад эмнэлэгтээ очиж шинжилгээнийхээ хариугаа аван эмчийн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдна. Үүний дараагаар өдрийн хоолоо идэх ба аяллын автобусандаа суун Эрээн хот руу хөдөлнө. Эрээн хотод очоод буудалдаа байрлан амарна.
Аяллын 6 дах өдөр. Эрээн – Замын-үүд – Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад өдөр 13 цаг хүртэл чөлөөт цаг байх ба зээл дэлгүүрээр худалдан авалт хийх боломжтой. 14 цагийн үед буудалдаа цугларан хил гарах унаандаа суун хил гаалиар нэвтэрсний дараагаар Замын-Үүдээс 18:05 цагийн галт тэргээр Улаанбаатар хот руу хөдөлнө.
Аяллын 7 дах өдөр. Улаанбаатар
Өглөө 09:20 цагт Улаанбаатарт хотод ирснээр бидний аялсан аялал өндөрлөх болно.