Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Шанхай
Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 13:00 цагт Шанхай хотруу ниснэ. Шанхай хотод 16:45 цагт буух ба нисэх онгоцны буудлаас хөтөч тосож аван оройн хоолондоо орсны дараа буудалдаа байрлан амарна.
•Оройн хоол.
Аяллын 2 дах өдөр. Шанхай
Өглөөний цайны дараа Лааны тосон музей буюу Мадам Тюссогийн музэй үзнэ. Үүний дараа хамгийн алдартай барилгын нэг болох 468 метрийн өндөрт орших Дорнын сувд Pearl Tower телевизийн цамхаг дээр гарч Шанхай хотыг тольдон харна. Үргэлжлүүлэн Шанхай хотын эртний түүх соёл уламжлалыг агуулсан түүхийн музейг үзнэ. Дараагаар нь чөлөөт цагтай ба орой нь буудалдаа очин амарна.
•Өглөөний цай
•Өдрийн хоол
Аяллын 3 дах өдөр. Шанхай
Өглөөний цайны дараа Хуанпу мөрнөөр завиар аялж цагийг өнгөрөөнө. Мөн алдартай шашны төв болох Чэхуан сүмийг үзэж сонирхож, Yu Garden цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана. Энд Гудамжны хоол болон Зяннан мужийн хоолыг нэг дор хослуулсан Шанхайн уламжлалт зууш, Янжоугийн шарсан будаа, Тайжоу далайн гоймонтой шөл, Цяндао нуурын загасны шөл, Том Шөлтэй сордог бууз зэрэг олон төрлийн хоолны сонголтуудтай байдаг. Үүний дараа Хятадын хамгийн анхны худалдааны гудамж гэгдэх Нанжины гудамжаар шоппинг хийн аялна. Энэхүү газарт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой. Орой нь Хуанпу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаалж, өвөрмөц үзэмж бүхий газрыг үзэх болно. Буудалдаа очин амарна.
•Өглөөний цай
•Өдрийн хоол
Аяллын 4 дэх өдөр. Шанхай
Энэ өдөр бүтэн өдөр Диснейлэнд парк дээр тоглон өнгөрөөх ба аялагчид хүсвэл буудалдаа амарч чөлөөт өдрийг өнгөрөөж болно.
Аяллын 5 дэх өдөр. Шанхай – Улаанбаатар
Өглөө эртлэн босож Буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал руу хөдлөх ба өглөөний 07:50 цагт Шанхай хотоос нисээд 12:00 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
•Өглөөний цай