Аяллын 1 дэх өдөр: Улаанбаатар – Далянь
Эхний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө буюу 19:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. 22:00 цагт Улаанбаатар хотоос Далянь чиглэлд Хүннү эйр нислэгээр нисэх ба Даляньд 00:35 цагт бууна. Хил гаалиар бүртгэлээ хийлгэн гараад хөтөчтэйгөө уулзан буудалдаа очин амарна.
Аяллын 2 дах өдөр: Далянь хотын аялал
Өглөөний цайны дараа Далянь хотын үзэсгэлэнт газруудаар аялна.
Үүнд:
Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн – Далайн эргийн хад асга, ногоон байгууламж хосолсон байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд тайван алхаж, зураг авахад төгс орчин байх болно.
Венецийн усан хот – Европын Венец хотыг санагдуулам сувгууд, гүүр, өнгөлөг барилгуудтай романтик орчин нь танд Венецэд очсон мэт мэдрэмжийг өгнө.
Фүжиажуан далайн эрэг – Цэвэр тунгалаг ус, зөөлөн элстэй амралтын хамгийн алдартай эрэг бөгөөд энд л та далайн эргийн сайхныг мэдрэн амарна.
Discovery Kingdom Theme парк – Адреналин мэдрүүлэх roller coaster, олон төрлийн тоглоом, шоу үзүүлбэрүүд гээд бүхнийг нэг дор багтаасан томоохон парк бөгөөд энд мартагдашгүй дурсамжийг бүтээнэ.
Аяллын 3, 4 дэх өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид шоппинг хийх зэрэг хүссэн зүйлээ хийн амрарна.
Аяллын 5 дах өдөр: Далянь – Бэйдайхэ
Өглөөний цайны дараа аялагчид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Далянь хотоос Бэйдайхэ рүү явна. Далянь хотоос 08:49 цагт хурдны галт тэргэнд суун хөдлөх ба 12:04 цагт Бэйдайхэ-д очно. Бэйдайхэ-д очсоноор буудлын өрөөндөө орон ачаа тээшээ тавиад чөлөөт цагтай байх ба та далайн эргээр амрах зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөх боломжтой юм.
Аяллын 6 дах өдөр: Шилэн гүүр
Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Мөн тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Үүний дараа чөлөөт цагтай учир та өөрийн хүссэнээр амрах нэмэлт үзвэр үйлчилгээг авах боломжтой.
Аяллын 7 дах өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид далайн эрэг дээр амарч, наранд биеэ шарж, эсвэл нэмэлт аялал сонгох боломжтой.
Аяллын 8 дах өдөр: Бэйдайхэ – Улаанбаатар
Өглөөний цайгаа уусны дараагаар 14:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлнө. 18:40 цагт нисэн 21:05 цагт Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.
Аяллын 1 дэх өдөр: Улаанбаатар – Далянь
Эхний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө буюу 06:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ.09:00 цагт Улаанбаатар хотоос Бэйдайхэ чиглэлд Хүннү эйр нислэгээр нисэх ба 11:20 цагт бууна. Хил гаалиар бүртгэлээ хийлгэн гараад хөтөчтэйгөө уулзан өдрийн хоолоо идсэний дараа буудалдаа очин амарна.
Аяллын 2 дах өдөр: Шилэн гүүр
Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Мөн тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Үүний дараа чөлөөт цагтай учир та өөрийн хүссэнээр амрах нэмэлт үзвэр үйлчилгээг авах боломжтой.
Аяллын 3, 4 дэх өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид шоппинг хийх зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.
Санал болгох хөтөлбөр:
✅Олимпын цэцэрлэгт хүрээлэн
✅Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэн
✅Загасчдын арал+халуун рашаан
✅Лертао усанпарк
Аяллын 5 дах өдөр: Бэйдайхэ – Далянь
Өглөөний цайны дараа аялагчид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бэйдайхэ хотоос Далянь рүү явна. Бэйдайхэ хотоос 11:15 цагт хурдны галт тэргэнд суун хөдлөх ба 14:46 цагт Далянь -д очно. Далянь -д очсоноор буудлын өрөөндөө орон ачаа тээшээ тавиад чөлөөт цагтай.
Аяллын 6 дах өдөр: Далянь хотын аялал
Өглөөний цайны дараа Далянь хотын үзэсгэлэнт газруудаар аялна.
Үүнд:
Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн – Далайн эргийн хад асга, ногоон байгууламж хосолсон байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд тайван алхаж, зураг авахад төгс орчин байх болно.
Венецийн усан хот – Европын Венец хотыг санагдуулам сувгууд, гүүр, өнгөлөг барилгуудтай романтик орчин нь танд Венецэд очсон мэт мэдрэмжийг өгнө.
Фүжиажуан далайн эрэг – Цэвэр тунгалаг ус, зөөлөн элстэй амралтын хамгийн алдартай эрэг бөгөөд энд л та далайн эргийн сайхныг мэдрэн амарна.
Discovery Kingdom Theme парк – Адреналин мэдрүүлэх roller coaster, олон төрлийн тоглоом, шоу үзүүлбэрүүд гээд бүхнийг нэг дор багтаасан томоохон парк бөгөөд энд мартагдашгүй дурсамжийг бүтээнэ.
Аяллын 7 дах өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид нэмэлт аялал сонгох боломжтой.
Санал болгох хөтөлбөр:
✅Shengya Ocean World
✅”Shibei Bay” усан парк
✅Зоопарк
Аяллын 8 дах өдөр: Далянь– Улаанбаатар
Зочид буудалд өглөөний цай уух ба 18:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Орой Үдэлтийн оройн хоолонд орсны дараа 20:00 Нисэх онгоцны буудал руу явна 01:35 цагт Далянь хотоос нисээд 04:20 цагт Улаанбаатар хотноо газардаж бидний аялал өндөрлөнө.
АЯЛАГЧИДЫН АНХААРАХ ЗҮЙЛС: