Байгал нуур, Итгэлт хамба аялал
- Улаанбаатар - Улаан үдэ - Байгал нуур
- Аяллын хугацаа
- 7 хоног бүрийн БААСАН гарагт
- 4 шөнө / 4 өдөр
- Аяллын үнэ
-
Том хүн - 480,000₮
Хүүхэд - 10 нас хүртлэх үнэгүй - Хүүхэд буудалд оргүй, хоолгүй
- Хөтөлбөрт багтсан зүйлс
- Хөтөч
- Ресорт
- Аяллын автобус
- Хөтөлбөрт багтсан хоол
- Үзвэр үйлчилгээ
- Үзвэрүүд
- Иволгийн дацан
- Итгэлт хамба
- Байгал нуур
- Улаан Үдэ хот
- Шоппинг
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Сэлэнгэ аймаг – Алтанбулаг боомт
Улаанбаатар хотоос 16 цагт товлосон газраас аяллын автобусаар хөдөлнө. Шөнөдөө Алтанбулагийн хил дээр очих бөгөөд хил гаалиар бүртгэлээ хийлгэн цааш Иволгийн дацан руу 200км аяллаа үргэлжлүүлнэ.
Аяллын 2 дах өдөр. Сэлэнгэ аймаг – Байгал нуур
Өглөө 7 цагийн үед Иволгийн дацанд очих ба аялагчид өглөөний цайгаа уугаад Итгэлт хамбад мөргөнө. Үүний дараагаар Байгал нуур руу хөдлөх ба Байгал нуур дээр 13-14 цагийн үед очно. Жуулчны бааздаа байрлан тухлаад өдрийн хоолоо идсэний дараагаар Байгал нуурын савдгийн цогцолборыг үзэн танилцана.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 3 дах өдөр. Байгал нуур
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид Байгал нуурын эрэг дээр тухлан амарч цагийг чөлөөтэй өнгөрөөх болно. Нэмэлт төлбөр төлөн Хүхрийн халуун рашаанд орон алжаалаа тайлах боломжтой.
- Өглөөний цай
- Өдрийн хоол
- Оройн хоол
Аяллын 4 дэх өдөр. Байгал нуур – Улаан Үдэ – Улаанбаатар
Өглөөний цайгаа уусны дараагаар Улаан-Үдэ хот руу хөдөлнө. Улаан-Үдэ хотод очоод Төв талбайд дурсгалын зургаа даруулан дэлгүүр, зах худалдааны төвөөр орж худалдан авалт хийх болно. Энэ өдрөө Улаан-Үдэ хотоос 15 цагт Улаанбаатар хотын зүг хөдлөх болно. Шөнөдөө Алтанбулагийн хилийн боомтоор гаран Улаанбаатар хотод ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- Өглөөний цай
Байгал нуур
“Сибирийн цэнхэр нүд” хэмээх алдаршсан Байгал нуур бол өвөрмөц онцлогтой дэлхийн хамгийн том нуур бөгөөд дэлхий дээрх цэвэр усны хамгийн том нөөц хадгаламж юм. Энэ нууранд манай дэлхийн цэвэр усны нөөцийн хорин хувь нь агуулагддаг. Манай цэнхэр гараг дээр Байгал нууртай нас, гүн, цэвэр усны чанар, амьтны болон ургамлын төрөл зүйлээр эн зэрэгцэх нуур байхгүй. Байгал нуурын сав газар байдаг 1800 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО гийн Дэлхийн өвөөр зарлажээ.
Нас: 25 сая жил
Нуурын урт: 636 км
Нуурын өргөн: 79,5 км
Нийт эргийн урт: 2000 км
Гүн: 1741 м
Нийт талбай: 31500 кв.км
Цутгадаг гол: 336
Нийт арал: 22
Хамгийн том арал: 72 км
Итгэлт хамба
Итгэлт Хамба Дашдорж өөр дээрээ ирсэн бvхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бvхнийг дээшлэн тэтгэж байдаг амьд бурхан юм. Итгэлт хамба руу хvмvvс очих vед том баяр болж буй сэтгэгдэл хvмvvст төрж байдаг төдийгvй маш их энерги долгиолон ирж биенд шингэх мэт болдог ба Итгэлт хамбын рашаан 12 төрлийн өвчин анагаах чадвартай юм. Элэг, ходоод, нүд, үе мөчний өвчин, чихрийн шижинг анагаадаг. Рашааныг хэдэн хоног ч хадгалсан мууддаггүй.