Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Дорнод аймаг – Хавирга боомт
Улаанбаатар хотоос 12-14 цагийн хооронд хөдөлнө. Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлнө. (Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө автобус хөдлөх цагийг мэдэгдэнэ. Аялал эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна). Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд оройн хоол иднэ. (аялагчид өөрсдөө). Улаанбаатараас Хавирга боомт хүртэл 1 хоногийн аяллыг ая тухтай аяллын автобусанд өнгөрөөнө.
Аяллын 2 дах өдөр. Дорнод аймаг – Манжуур хот
Өглөө 09:00 цагаас хилийн боомт нээнэ. Хоёр улсын Хил гаалиар нэвтрэн. Хилээр нэвтэрсний дараагаар хөтөч тосон авч БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын зүг хөдөлнө. Манжуур хот хүртэл 190км бөгөөд аялагчдын автобусаар явна. Манжуур хотод очоод 3 – 4 одтой буудалдаа байрлана. Үүний дараагаар оройн хоолондоо орно. /Өөрийн сонголтоор амтат хоол, уух зүйлээ сонгох боломжтой. Бүх уух, идэх зүйл үнэгүй./ Оройн хоолны дараагаар Шөнийн манжуур хоттой танилцах аялал эхэлнэ. Манжуур хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн Хиймэл нуурын эргээр алхан, шөнийн Матрёшкаг үзэх болно.
Аяллын 3 дах өдөр. Манжуур хот
Өглөөний цайгаа уусны дараагаар Манжуур хотын Да Ин Шаны хуримын ордон, Шинэ дүүргийн музей, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхох /Такс аялагчид өөрсдөө 1 хүний 68юань/, Манжуур толгой гарч Манжуур хотыг бүхэлд нь тольдон дурсгалын зураг татуулах боломжтой. Үүний дараагаар 18 цагт амтат Орос зоог барингаа Орос, Монгол, Хятадын урлагийн үзүүлбэр үзэх болно. Оройн зоогийн дараа буудалдаа очин амарна.
Аяллын 4 дэх өдөр. Манжуур хот
Энэ өдөр чөлөөт аяллын өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараагаар Манжуур хотын захаар орон сонирхож худалдаа хийх боломжтой. Оройн 18 цагт Европ оройн зоог барин буудалдаа очин амарна.
Аяллын 5 дах өдөр. Манжуур хот – Улаанбаатар хот
Өглөөний цайгаа уусны дараагаар буудлаа хүлээлгэн өгч Манжуур хотоос Улаанбаатарын зүг хөдөлнө. (Зам зуурын хүнсээ бэлдсэн байх). Оройн хоолоо Дорнод аймагт иднэ. (Аялагчид өөрсдөө). Оройн хоолны дараагаар Дорнод аймгаас Улаанбаатар хот руу хөдөлнө.
Аяллын 6 дах өдөр. Улаанбаатар
6 дах өдрийнхөө өглөөгүүр Улаанбаатар хотдоо ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Нислэгтэй аялалд явж байгаа тохиолдолд:
Бусад: