Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Жанжиаже
Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас өглөө 10:10 – 13:30 цагийн хооронд нисэж Жанжиаже хотод бууна. Аялагчдаа хүлээн авсны дараа үдээс хойно дэлхийн байгалийн өв гэж алдаршсан “Баофэн” нуурын эргээр зугаална. Карстын өндөр оргилууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Баофэн нуур нь “Дарь эх”, “Сарыг хазаж буй алтан бах” зэрэг өөр өөр хэлбэртэй төстэй өвөрмөц чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Энэ өдрийн аяллаа дуусгаад Оройн хоолондоо орсны дараа зочид буудалдаа байрлан амарна.
Аяллын 2 дах өдөр. Жанжиаже – Шилэн гүүр
Өглөөний цайны дараа Жанжиажэ хотын Их хавцлын шилэн гүүрний зүг аяллаа эхлүүлнэ. “Юнтианду” (үүл тэнгэрийн даваа) гэж нэрлэдэг энэхүү шилэн гүүрийг эх газрыг бишрэхэд туслах зорилгоор бүтээсэн гүүр юм. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Аяллын 3 дах өдөр. Жанжиаже – Тэнгэрийн хаалга
Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктэй танилцана. Үүний дараа Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу аяллаа үргэлжлүүлнэ.Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131мөндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц”хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та уулс дамжсан “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно. Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг адал явдлаар дүүрэн аялна.
Аяллын 4 дэх өдөр. Жанжиаже – Аватар уул – Тианзи уул
Өглөөний цайны дараа 08:00 цагт цайны ордноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Нэмэлт хөтөлбөр – Grand Canyon төсөл /ZipLine-р буух + VR 5D үзвэр + Гулсуур/ = 240юань
Нэмэлт хөтөлбөр – Шар луугийн агуй = 280юань
Аяллын 5 дах өдөр. Жанжиаже – Алтан ташуур
Энэ өдөр Алтан ташуур буюу Shili Gallery Тэн-миль галерейгаар зочилно. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиаже уулсын байгалийн цогцолборт ордог газар юм.
Аяллын 6 дах өдөр. Жанжиаже – Чандэ – Тоорын цэцэрлэгт хүрээлэн
Өглөөний цайны дараа автобустай Чангдэ хот уруу явж Тоорын цэцэрлэгт хүрээлэн болох хотын үзэсгэлэнт газраар аялна.
Аяллын 7 дах өдөр. Чанде – Жанжиаже
Өглөөний цайны дараа Жанжиаже руу хөдлөх ба энэ өдөр чөлөөт өдөр байна.
Аяллын 8 дах өдөр. Жанжиаже – Улаанбаатар
Энэ өдөр нислэгийн цаг хүртэл чөлөөтэй байх ба өдрийн 14:30 – 18:00 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.