Окинава арлын аялал

Доорх үнэд 2 талын нислэгийн тийз ороогүй

Аяллын эхний өдөр

Эхний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас зочдоо үдэн өгч Япон улсын Окинава арлын НАХА онгоцны буудал дээр зочдоо хүлээн авна. Эндээс Араха далайн эрэг дээр байрлах эргийн зочид буудалдаа ачаа тээшээ байрлуулан эхний өдрийн аялалдаа гарна. Далайн эргийн энэ хавьд зугаалах, амрах тухлах, тоглох, цагийг зугаатай өнгөрүүлэх газрууд элбэг ба буудлаас та дугуй үнэгүй түрээслэн паркаар зугаалах боломжтой. Эхний аялал American Village-ээр зочилно. Окинава нь АНУ-ын цэргийн бааз Дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ын удирдлага дор удаан хугацаанд байсан тул Америкийн амьдралын хэв маяг загвар бүхий гудамж нь таныг яг л АМЕРИКА-т очсон мэт мэдрэмж төрүүлэх болно. Ингэснээр тухайн өдрийн аялал дуусаж аялагчид буудалдаа очин амарна.

      • Өдрийн хоол
      • Оройн хоол

Аяллын 2 дах өдөр

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Окинава арлын алдарт Зааны хошуун хад буюу Manzamo хэмээх үзэсгэлэнт байгалийн тогтоцтой газраар аялна. Үргэлжлүүлэн Далайн аквариум зорих ба энэ нь дэлхийн хамгийн том аквариумуудын нэг юм. Тус аквариумын хамгийн том танк нь “Курошио далай” (Kuroshio Sea) хэмээх нэртэй бөгөөд 7,500 шоо метр усан багтаамжтай. Энд аварга том далайн амьтад болох аварга акул, манта хавтгай, далайн яст мэлхий зэрэг амьтдыг үзнэ. Далайн амьтдыг үзэхээс гадна бас усан гахайн үзүүлбэрүүд мөн үзнэ. Өдрийн төгсгөлд бид Kokusaidori street орж худалдан авалт хийх ба Аялагчид эндээс далайн шүр сувд ихэд сонирхож авдаг. Үүгээр тухайн өдрийн аялал дуусаж буудалдаа очин амарна.

      • Өглөөний цай
      • Оройн хоол

Аяллын 3 дах өдөр

Өглөөний цайны дараа Fushuku-en garden руу аялна. Тус цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байгалийн сайхныг мэдэрч амарч зугаална. Үргэлжлүүлэн энэ өдөр аялагчид брэндийн дэлгүүр, үйлчилгээний газраар чөлөөтэй явж худалдан авалт хийнэ.

      • Өглөөний цай
      • Оройн хоол

Аяллын 4 дэх өдөр

Чөлөөт өдөр. Энэ өдөр та буудалдаа, далайн эрэг дээр алжаалаа тайлан амарна. Хүсвэл та тус арал дээр үзэж болох нэмэлт хөтөлбөрүүдээс сонгон үзэх боломжтой.

      • Өглөөний цай
      • Оройн хоол

Аяллын 5 дах өдөр

Өглөөний цайгаа уусны дараа аялагчид буудлаа хүлээлгэн өгч НАХА онгоцны буудал зорьсноор аялал өндөрлөнө.

      • Өглөөний цай

 

Чөлөөт өдрөөр дараах нэмэлт үзвэрүүдийг авах боломжтой:

      1. Далайн шумбалт 
          Том хүн, хүүхэд – 92,000₮ 



      2. Street Kart /ОУ-ын жолооны үнэмлэхтэй байх/
          Том хүн – 130,000₮




      3. Далайн халим үзэх аялал
          Том хүн, хүүхэд – 250,000₮ 




      4. Mangrove kayaking – Завьтай аялал
          Том хүн, хүүхэд – 350,000₮



         
      5. TeamLab – Future park
          Том хүн – 46,000₮
          Хүүхэд – 33,000₮




      6. Үндэсний хувцастай зураг авалт
          Хувцас түрээс:
          Том хүн – 70,000₮
          Хүүхэд – 46,000₮