Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Истанбул – Памуккале
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 10 цаг 15 минутанд Туркийн Истанбул хотыг зорин тив алгасан ниссэнээр аялал эхэлнэ. Нислэг 8 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд Истанбул хотод орон нутгийн цагаар 14 цаг 30 минутанд бууна. Истанбул хотоос Турк улсын үзэсгэлэнт хот болох Памуккале хот руу орон нутгийн нислэгээр дамжин нисэн очино. Хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.
Аяллын 2 дахь өдөр. Памуккале
Өглөөний цайны дараа цасан цагаан хөвөн уул болох Памуккалег очиж үзнэ. Үргэлжлүүлэн дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20.000 суудал бүхий Анфитеатр, Ромын үеийн уран барилгын туурь,чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Үүний дараа өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд зооглоод Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Орой нь буудалдаа амарна.
Нэмэлтээр Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Агаарын бөмбөлөг нэмэлт төлбөртэй.
Паммукале Клеопатра усан засварын ажлын улмаас түр хугацаагаар хаагдсан. Усан сан дахин нээгдэх огноо хараахан тодорхойгүй байна.
Аяллын 3 дахь өдөр. Памуккале – Анталья
Өглөөний цайны дараа Памуккале-с Анталья руу автобусаар хөдөлнө. Автобусаар 3 цаг гаруй явах бөгөөд өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн амтат хоолтой зоогийн газарт зооглоно. Өдрийн хоолны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Туркийн Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Та тус хотын хөвөн даавууны дэлгүүрээр зочилсноор чанар сайтай хөвөн даавуун бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Түүний дараагаар Памуккалед байрлах 5 одтой тав тухтай буудалдаа ирж оройн хоолоо зооглон амарна.
Аяллын 4 дэх өдөр. Анталья
Газар дундын тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Анталья хотоор аялна. Мөн Туркийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Дюдень хүрхрээг үзэж сонирхоно. Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр ч мөн адил зочилно. Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно. Өдрийн хоолоо зооглосны дараагаар Old town буюу хуучин хотоор аялна. Энэхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
Аяллын 5 дахь өдөр. Анталья – Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.
Аяллын 6 дахь өдөр. Анталья – Истанбул
Өглөөний цайны дараа Анталья хотоос Истанбул хот руу орон нутгийн нислэгээр нисэж очно. Истанбул хотод ирснээр 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм буюу Sultanahmet сүмийг үзэн сонирхоно. Мөн Hagia Sophia сүмийн зочлон сонирхож зургаа даруулан эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, “Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин Hippodrome стадиумаар зочилно. ҮҮний дараагаар Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна. Өдрийн хоолоо амтат зоогтой нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хөтөлбөрийн дараагаар Истанбул хотын 5 одтой зочид буудалдаа очиж амарна.
Аяллын 7 дахь өдөр. Истанбул – Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.
Аяллын 8 дахь өдөр. Истанбул – Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд 16 цаг 30 минутанд нисэн Чингис хаан олон улсын нисэх буудалд 5 цаг 30 минутанд бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Истанбул – Анталья
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 10 цаг 15 минутанд Туркийн Истанбул хотыг зорин тив алгасан ниссэнээр аялал эхэлнэ. Нислэг 8 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд Истанбул хотод орон нутгийн цагаар 14 цаг 30 минутанд бууна. Истанбул хотоос Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр 1 цагийн турш нисэн очино. Хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.
Аяллын 2 дахь өдөр. Анталья
Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Анталья хотоор аялна. Мөн Туркийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Дюдень хүрхрээг үзэж сонирхоно. Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр ч мөн адил зочилно. Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно. Өдрийн хоолоо зооглосны дараагаар Old town буюу хуучин хотоор аялна. Энэхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
Аяллын 3 дахь өдөр. Анталья
Уг өдөр нь чөлөөт өдөр ба өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын усан сан, спа төв зэргээр үйлчлүүлж, далайн эрэгт амарч, биеэ шаран өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн нэмэлтээр Анталья хотын хамгийн том усан парк буюу The Land of Legends-нд тоглох, Дельфиний шоу үзэх мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.
Аяллын 4 дэх өдөр. Анталья – Памуккале
Анталья-гаас Памуккалэ руу автобусаар хөдөлнө. Автобусаар 3 цаг 30 минут явах бөгөөд өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн амтат хоолтой зоогийн газарт зооглоно. Өдрийн хоолны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Туркийн Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Та тус хотын хөвөн даавууны дэлгүүрээр зочилсноор чанар сайтай хөвөн даавуун бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Түүний дараагаар Памуккалед байрлах 5 одтой тав тухтай буудалдаа ирж оройн хоолоо зооглон амарна.
Аяллын 5 дахь өдөр. Памуккале
Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20.000 суудал бүхий Анфитеатр, Ромын үеийн уран барилгын туурь,чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд зооглоод Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орон өдрийн алжаалаа тайлна.
Нэмэлтээр Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 150$/
Паммукале Клеопатра усан засварын ажлын улмаас түр хугацаагаар хаагдсан. Усан сан дахин нээгдэх огноо хараахан тодорхойгүй байна.
Аяллын 6 дахь өдөр. Памуккале – Истанбул
Өглөөний цайны дараа Денизли хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд Истанбул хот руу орон нутгийн нислэгээр 1 цаг ниснэ. Истанбул хотод ирснээр 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм буюу Sultanahmet сүмийг үзэн сонирхоно. Мөн Hagia Sophia сүмийн зочлон сонирхож зургаа даруулан эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, “Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин Hippodrome стадиумаар зочилно. ҮҮний дараагаар Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна. Өдрийн хоолоо амтат зоогтой нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хөтөлбөрийн дараагаар Истанбул хотын 5 одтой зочид буудалдаа очиж амарна.
Аяллын 7 дахь өдөр. Истанбул
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.
Аяллын 8 дахь өдөр. Истанбул – Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд 16 цаг 30 минутанд нисэн Чингис хаан олон улсын нисэх буудалд 5 цаг 30 минутанд бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.
Аяллын эхний өдөр. Улаанбаатар – Истанбул – Анталья
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас … цаг … минутанд Туркийн Истанбул хотыг зорин тив алгасан ниссэнээр аялал эхэлнэ. Нислэг … цаг …. минут үргэлжлэх бөгөөд Истанбул хотод орон нутгийн цагаар …. цаг … минутанд бууна. Буугаад аялагчид өөрсдөө дамжин нислэгийн хэсгээр явж дараагийн нислэг болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр 1 цагийн турш нисэн очино. Хил гааль нэвтэрсний дараа хөтөч тосон авч зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна. Turkish airline онгоцны ачаа 30кг ба ачаагаа Истанбул биш сүүлийн буух буудал Анталья-с авна.
Аяллын 2 дахь өдөр. Анталья
Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Анталья хотоор аялж зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно. Мөн Туркийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Дюдень хүрхрээг үзэж сонирхоно. Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр ч мөн адил зочилно. Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно. Өдрийн хоолоо зооглосны дараагаар Old town буюу хуучин хотоор аялна. Энэхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
Аяллын 3 дахь өдөр. Анталья – Чөлөөт өдөр
Уг өдөр нь чөлөөт өдөр ба өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын усан сан, спа төв зэргээр үйлчлүүлж, далайн эрэгт амарч, биеэ шаран өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн нэмэлтээр Анталья хотын хамгийн том усан парк буюу The Land of Legends-нд тоглох, Дельфиний шоу үзэх мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.
Аяллын 4 дэх өдөр. Анталья
Өглөөний цайны дараа Анталья-н хамгийн том худалдааны төвүүд болох Mall of Antalya болон Deepo Outlet-д очно. Энэ дэлгүүрүүд нь Истанбулаас илүү хямд бөгөөд барааны сонголт өргөн байдаг. Орой нь буудалдаа ирж оройн хоолоо идэн амарна.
Аяллын 5 дахь өдөр. Анталья – Памуккале
Анталья-гаас Памуккалэ руу автобусаар хөдөлнө. Автобусаар 3 цаг 30 минут явах бөгөөд өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн амтат хоолтой зоогийн газарт зооглоно. Өдрийн хоолны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Туркийн Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Та тус хотын хөвөн даавууны дэлгүүрээр зочилсноор чанар сайтай хөвөн даавуун бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Түүний дараагаар Памуккалед байрлах 5 одтой тав тухтай буудалдаа ирж оройн хоолоо зооглон амарна.
Аяллын 6 дахь өдөр. Памуккале
Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20.000 суудал бүхий Анфитеатр, Ромын үеийн уран барилгын туурь,чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд зооглоод Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орон өдрийн алжаалаа тайлна.
Нэмэлтээр Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 150$/
Паммукале Клеопатра усан засварын ажлын улмаас түр хугацаагаар хаагдсан. Усан сан дахин нээгдэх огноо хараахан тодорхойгүй байна.
Аяллын 7 дахь өдөр. Памуккале – Истанбул – Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Памуккале хотоос Истанбул хот руу ниснэ. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд … цаг … минутанд нисэн Чингис хаан олон улсын нисэх буудалд … цаг … минутанд бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.